ПЕП ГВАРДИОЛЛА: МСИ ЕВРОПЫН ТОП БАГ БИШ БОЛСОН

2023-12-12  

  -Биднээс дэндүү ихийг нэхэж байна. Үргэлж нэг баг хождог  үлгэр төгссөн. Бид сүүлийн гурван улирал сунаж унатлаа зүтгэлээ. Ганцхан  улирал биш шүү. Дараалсан гурван улиралд тогтмол дээд амжилт үзүүлсэн. Энэ улиралд  өрсөлдөгч нар маань хүчирхэгжсэн. Ливерпуль,  Арсенал, Манчестер Юнайтед, Тоттенхэм,  дээр нь Астон Вилла гайхалтай тоглолт үзүүлж  буй. Гэтэл тэднээс тэр бүр хожил нэхэхгүй байгаа нь сонин.   

Премьер Лигт гурав дараалан түрүүлнэ гэдэг бол маш хүнд даалгавар. Дээр нь бид өнгөрсөн улиралд мөрөөдөлдөө хүрч, Аваргуудын  Лигт түрүүлсэн.

Гэсэн ч манай фанатууд ханахгүй, дээр нь  сэтгүүлчид үүнийг хөөрөгдсөн хэвээр.   Премьер Лигт дөрөв дараалан түрүүлж, шинэ дээд амжилт тогтоохыг биднээс шаардах болов .  Бидний эсрэг том, жижиггүй "амь тавьсан" тэмцэл өрнүүлсэн  хэвээр. Үнэндээ туйлдаж байна. Дээр нь шинэ  цаг үе ирж,  нөхцөл өөрчлөгдсөн.  Багийн тоглогчид ч солигдсон. Бид ч өмнөх тоглолтоо  хараахан үзүүлж чадахгүй байна. Гурван улирал дараалан түрүүлэхдээ бүх хүчээ шавхлаа. Хоёр улиралд нь Арсенал, Ливерпуль багийг нэхэж, түрүүллээ. Аваргуудын Лигт дараалан финалдаж, анх удаа өнгөрсөн улиралд мөрөөдлийн цомоо өргөлөө.

Энэ улиралд биднийг их шахахгүй байхыг хүсье. Мэдээж бид хичээнэ. Аваргуудын Лигийн аваргаа хамгаалах маш чухал улирал биднийг хүлээж буй. Хүчээ зөв хуваарилахыг хүсэж байна.  Мэдээж Английн Премьер Лигийн тоглолтыг орхихгүй. Бидэнд боломж бий. Гэхдээ өмнөх жилээс өөр. Бид Европын шилдэг баг биш болсон шүү гэж Пеп Гвардиолла хэллээ.

Түүний баг сүүлийн 6 тоглолтонд 2 хожиж, 1 хожигдож, 3 тэнцэж, нийт 33 оноотойгоор, тэргүүлэгч Ливерпуль багаас 4 оноогоор хоцорч, ПЛ-ийн дөрөвдүгээрт бичигдэж явна.  МСИ баг Аваргуудын Лигт түрүүлснээс хойш хэт тайвширсан байх магадлалтай. Тэд Английн Холбооны Аваргын цомын финалд Арсенал багт торгуулийн цохилтоор ялагдсан.  Улирлын эхний хагаст, Тоттенхэмтэй 3:3,  Ливерпультэй 1:1, Астон Виллатай 1:0, Арсеналтай 1:0-ээр тоглож, авбал зохих  нийт12 онооноос ердөө л  2 оноо авсан нь Английн хэвлэлийн шүүмжлэлийн бай болох эхлэл тавигджээ.

Open photo

Open photo

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?