Ж.БАЙДЕН: АНУ УКРАИНЫГ "ЧАДЛЫНХАА ХЭРЭЭР" ДЭМЖИНЭ

2023-12-13  

 АНУ Украиныг “чадлынхаа хэрээр” дэмжинэ гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн нь өмнөх мэдэгдлүүдээс илт өөрчлөгдлөө.

Ж.Байден Украинд “шаардлагатай хэмжээгээр” дэмжлэг үзүүлнэ гэж амласаар ирсэн юм. Гэвч мягмар гарагт тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ уг амлалтаа өөрчилж, АНУ “чадах чинээгээрээ Украинд чухал зэвсэг, техник нийлүүлэх болно” гэж мэдэгдэв.

Энэ нь Украинд үзүүлэх АНУ-ын шинэ тусламжийг батлахад томоохон саад бэрхшээл тулгараад байгааг харуулсан өөрчлөлт байлаа. В.Зеленский Капитолын ордонд хууль тогтоогчидтой уулзсаны дараа ч шинэ тусламжийг он дуусахаас өмнө үзүүлэх эсэх нь тодорхой болсонгүй.

Хэвлэлийн бага хурлын эхэнд Ж.Байден мэдэгдэхдээ, АНУ-аас Украинд шинэ тусламж үзүүлж чадахгүй гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин найдаж байна хэмээгээд шинэ тусламж үзүүлэх талаарх Америкийн санал зөрөлдөөн Орост ашигтайгаар эргэж байна гэжээ.

Украинд шинэ тусламжийг үзүүлэхийн эсрэг байр суурь илэрхийлсэн Бүгд найрамдах намынхныг өнгөрсөн долоо хоногт Оросын төрийн телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч магтсан гэж тэрбээр хэлээд хэрэв таныг Оросын суртал ухуулагчид сайшааж байгаа бол юу хийж байгаагаа эргэн харах цаг нь болсон гэсэн үг гэж онцлон тэмдэглэсэн байна. 

“Бид Украиныг дайнд ялахыг харахыг хүсэж байна. Ялалт бол Украин бүрэн эрхт, тусгаар тогтносон улс гэдгийг илэрхийлнэ. Мөн өнөөдөр өөрийгөө хамгаалж, цаашдын түрэмгийллийг таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ бол бидний зорилго юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

 
 
Эх сурвалж: ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /CNN/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?