ГАЛ ЗОГСООХЫГ ШААРДСАН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ БАТАЛЛАА

2023-12-13  

Газын зурваст хүмүүнлэг ёсны үүднээс гал зогсоохыг уриалсан тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталлаа. 

Арабын 21 орны боловсруулсан уг тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн 193 орноос 153 нь дэмжсэн бол 10 нь эсэргүүцэж, 23 улс түдгэлзсэн байна. Эл баримт бичигт мөн барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй, урьдчилсан болзол тавихгүйгээр суллахыг уриалж, олон улсын хууль тогтоомжийг, тэр дундаа энгийн иргэдийг хамгаалахтай холбоотой хууль эрхзүйн актуудыг дагаж мөрдөхийг шаарджээ. 

Үүний сацуу НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээрх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Австри, АНУ-ын саналыг хүлээж аваагүй байна. Австри улсын хувьд Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийн талаар дурдахдаа "ХАМАС болон бусад бүлэглэлийн барьцаанд буй" гэсэн үг хэллэг, мөн хүмүүнлэгийн тусламжийг хүргэхтэй холбоотойгоор "нэн даруй" гэсэн үгийг оруулахыг санал болгосон байна. Харин АНУ "2023 оны 10 дугаар сарын 7-ноос хойш Израилд үйлдсэн ХАМАС бүлэглэлийн аймшигт террорист халдлага болон хүмүүсийг барьцаалсан явдлыг" зэмлэн буруушаасан үг хэллэг оруулахыг санал болгожээ. 

Палестины асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит бус 10 дугаар чуулганд Египет, Мавритани улсуудын өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төсөл нь ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд АНЭУ-аас санал болгосон төслийн агуулгыг давтсан бөгөөд уг баримт бичигт АНУ хориг тавьсны улмаас буцаасан юм.

Эх сурвалж: НҮБ, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /RT/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?