ИЗРАИЛ: БАРЬЦААЛАГДСАН ХҮМҮҮСИЙГ СУЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙНА

2023-12-13  

Газын зурваст барьцаалагдаад байгаа хүмүүсийг суллахын тулд Израилын тал зуучлагч нартай хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаа тухай тус улсын хэвлэлүүд даваа гарагт мэдээлэв.

Барьцаалагдсан, баривчлагдсан хүмүүсийг солилцох шинэ хэлэлцээрийг хүмүүнлэгийн түр эвлэрлийн хүрээнд байгуулах бөгөөд барьцаанд байгаа эмэгтэйчүүд, өвчтөнүүд, шархадсан хүмүүс, өндөр настнуудыг суллах хүмүүсийн жагсаалтад оруулна гэж Израилын Channel 12 суваг мэдээлжээ.

ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийн дунд эмэгтэйчүүд байсаар байгаа гэж Израилын тал мэдэгдсэнийг Палестины бүлэглэл няцааж, тэдгээр эмэгтэйчүүд бол цэргүүд бөгөөд Израилын армийн дүрэмт хувцастай байхдаа баригдсан гэжээ.

ХАМАС тэдгээр цэргүүдийн асуудлаарх хэлэлцээг бүр сүүлчийн үе шатанд хийхийг шаардсан нь Газын зурваст хүмүүнлэгийн үүднээс түр гал зогсоох тохиролцоо зогсож, 12 дугаар сарын 1-нээс байлдааны ажиллагаа дахин эхлэхэд нөлөөлсөн юм. Израилын хэвлэлүүдэд мэдээлснээр, ХАМАС бүлэглэлийн барьцаанд 137 хүн байгаагийн 126 нь израилчууд, 11 нь гадаадын иргэд байна.

ХАМАС-тай ирэх долоо хоногт дахин тохиролцоонд хүрэх магадлал бага гэж үзэж байгаа боловч Газын зурвас дахь байлдааны ажиллагааны явцад ХАМАС бүлэглэлд шахалт үзүүлснээр шинэ боломж нээгдэнэ хэмээн Израилын тал үзсэн хэвээр байна гэж Channel 12 мэдээлжээ.

Газын зурваст долоо хоног үргэлжилсэн хүмүүнлэгийн түр эвлэрлийн үеэр Катар, Египет, АНУ зуучилсны дагуу талууд барьцаалагдсан, баривчлагдсан хүмүүсээ солилцсон бөгөөд Израилын шоронгоос 240 палестин иргэн, тэдний дотор 71 эмэгтэй, 169 хүүхэд, Газын зурвасаас 84 израил, 24 гадаадын иргэн суллагджээ. Түр эвлэрэл дууссаны дараа Израилын тал 12 дугаар сарын 1-нээс Газын зурваст байлдааны ажиллагаагаа дахин сэргээсэн юм.

 

Эх сурвалж: ИЕРУСАЛИМ, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?