МОНГОЛ ЗУРААЧИД ЯПОН УЛСАД "ХӨХ МОНГОЛ" ҮЗЭСГЭЛЭНГЭЭ НЭЭНЭ

2023-12-13  

МУЭ-ийн шагналт зураач, Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор Г.Лхагвасүрэн болон Монголын дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй "Хөх бороо" нийгэмлэгийн зураач, уран бүтээлчдийн "Хөх Монгол" үзэсгэлэн Япон Улсын Ёкохама хотын Азамино уран зургийн арт галерейд энэ сарын 26-нд үзэгчдийн хүртээл болно. 

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-наас Японы Урлагийн Нийгэмлэг, Монгол арт галерейтэй хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнгийн куратороор Монгол арт галерейн Урлаг судлаач, зураач Б.Болортуяа урилгаар ажиллах юм.

Нийт 18 монгол зураач, уран бүтээлч оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэл, МИАТ ХК, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим тус тус дэмжигч байгууллагаар оролцож байна.

Энэхүү үзэсгэлэнд Монгол орны үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ард түмний уламжлал, ахуй амьдрал, оюун сэтгэлгээ, орчин үеийн чиг хандлагыг уран зургаар илэрхийлэх бөгөөд зураач, уран бүтээлчдийн шилмэл 55 бүтээлийг дэлгэх аж. 

Үзэсгэлэнг гурван өдрийн турш олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?