УКРАИН, МОЛДВА УЛСУУДЫГ ЕВРОПЫН ХОЛБООНД ЭЛСҮҮЛЭХ ХЭЛЭЛЦЭЭ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ

2023-12-15  

Европын удирдагчид Украин, Молдова улсуудыг Европын Холбоонд гишүүнээр /ЕХ/ элсүүлэх асуудлаарх хэлэлцээг тус хоёр улстай эхлүүлж, Гүржид нэр дэвшигчийн статус олгохоор шийдвэрлэжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан эл шийдвэрийг өөрийн орны болон Европын хувьд “ялалт” боллоо хэмээн сайшаасан байна.

Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишелийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Европын улсуудын төр засгийн тэргүүн нар санал нэгтэйгээр дээрх тохиролцоонд хүрчээ.

Унгар улсын хувьд Киевтэй яриа хэлэлцээ эхлүүлэхийг удтал эсэргүүцсээр ирсэн боловч хориг тавьсангүй. Гэхдээ Унгарын Ерөнхий сайд санал өгөхөөс түдгэлзсэн бол бусад 26 улс дэмжсэн санал өгчээ.

2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг Украин руу довтолсны дараа Украин, Молдова улсууд ЕХ-нд элсэх хүсэлтээ гаргасан бөгөөд тухайн оны зургаадугаар сард тус хоёр улсад нэр дэвшигчийн статус олгосон юм.

Молдова улсын Ерөнхийлөгч Майя Санду хэлэхдээ "Украинтай мөр зэрэгцэн ЕХ-нд элсэх үйл явцыг үргэлжүүлж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг, Оросын түрэмгийллийг украинчууд зоригтой эсэргүүцээгүй бол бид өнөөдөр энд байхгүй байх байсан" гэжээ.

 

Эх сурвалж: БРЮССЕЛЬ, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?