6-12 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД ДАВАА ГАРИГААС ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ

2023-12-22  

Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ дунд, ахлах ангийн/6-12/ сурагчдын хичээлийг арванхоёрдугаар сарын 25-ны даваа гаригаас цахим хэлбэрт шилжүүлнэ.

1-5 дугаар ангийн сурагчид энэ долоо хоногоос цахимаар хичээллэж эхлээд байгаа юм. Харин цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн байхаар зохицуулжээ.

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 29-нөөс 2024 оны нэгдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Их хүйтрэл, томуу, томуу төст өвчний тархалт ихэссэн нь танхимын хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх үндэслэл болж байгааг БШУЯ-наас мэдэгдсэн билээ.

зураг

 

 

зураг

 

 

 

 

Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?