COVID-19-ИЙН JN. 1 ХУВИЛБАР АНУ-Д ХУРДАЦТАЙ ТАРХАЖ БАЙНА

2023-12-25  

 АНУ-д COVID-19-өөр халдварласан шинэ тохиолдлуудын 44.2 хувийг “Омикрон” хувилбарын JN.1 дэд хувилбар эзэлж байгаа тухай тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлэв.

CDC-ийн мэдээлснээр, JN.1 хэдхэн хоногийн өмнө нийт халдварын тохиолдлын дөнгөж 20 орчим хувийг эзэлж байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар уг хувилбар нь улсын хэмжээнд шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын бараг тэн хагасыг эзлэх болжээ

Дэлхийн хэмжээнд JN.1 нь олон оронд бүртгэгдсээр байгаа бөгөөд тархалт нь хурдацтай нэмэгдэж байна. Өнгөрсөн мягмар гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан анхаарал хандуулах хувилбарын ангилалд оруулсан боловч нийгмийн эрүүл мэндэд учруулах эрсдэл бага хэвээр байгааг тэмдэглэжээ.

CDC-ийн тооцоолсноор, АНУ-д 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын дунд үе хүртэлх хугацаанд JN.1-ийн тархалт хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь баярын үеэр хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, дархлаа суларсантай холбоотой байж магадгүй байна. JN.1 нь хэдхэн долоо хоногийн дотор дэлхий даяар давамгайлан тархаж буй коронавирусний хувилбар болох төлөвтэй байгааг шинжээчид хэлж байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?