БЭЭЖИН ХОТОД ХАМГИЙН УДААН ХУГАЦААГААР ХҮЙТЭРЧЭЭ

2023-12-25  

 Энэ сард Хятадын нийслэл Бээжин хотод 1951 оноос цаг агаарын температурыг албан ёсоор бүртгэж эхэлснээс хойш хамгийн удаан хугацаагаар хүйтэрчээ.

Бээжин дэх цаг агаарын ажиглалтын төвийн мэдээллээр 12 дугаар сарын 11-нээс хойш ням гаргийн байдлаар хасах хэм 300 гаруй цаг үргэлжилсэн нь сүүлийн 70 жил дэх нэг сарын хамгийн дээд үзүүлэлт боллоо гэж “Beijing Daily” сонин мэдээлсэн байна. Энэ хугацаанд нийслэлд -10 ба түүнээс доош хэмийн хүйтэн есөн өдөр дараалан бүртгэгджээ.

Арктикийн хүйтэн агаар нөмөрсний улмаас тус улсын хойд болон зүүн хойд хэсгээр өнгөрсөн долоо хоногоос хойш хүйтний эрч эрс чангарч, зүүн хойд хэсгийн зарим нутгаар Цельсийн -40 ба түүнээс доош хэмд хүрч хүйтэрсэн байна.

 

Эх сурвалж: БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?