Б.БАДРААГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ОРЖ ИРСЭН ДАРУЙД ЦАГДАН ХОРИНО

2023-12-26  

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-ын дарга асан Б.Бадраа нь гадаадын компаниудад газар эзэмшүүлсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан.

Тодруулбал түүнийг Нийслэлийн прокурорын газраас

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.

Б.Бадраад өмнө нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан бөгөөд үүнийг нь өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурорын байгууллагаас хүргүүлжээ.

Тус шүүх прокурорын саналыг 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
СЕХ: Г.Сайханбаяр сонгуулийн компанит ажлаа зогсооно, гэхдээ...
Д.Оюунбилэг: Чингэлэг саатаад буй шалтгааныг мэдэхгүй ч асар их ашиг сонирхлын зөрчил явж буйг харж байна
Х.НЯМБААТАР: ҮНДСЭН ХУУЛЬД "МОНГОЛД УЛСЫН НИЙСЛЭЛ НЬ УЛААНБААТАР ХОТ" ГЭЖ ЗААСАН БАЙГАА. ЭНЭ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ГАЗРЫГ ГАДНЫХАНД ӨГӨХ ОРОЛДЛОГЫГ ХАРИН Ч Ч. ХҮРЭЛБААТАР САЙД ЗОГСООЖ ЧАДСАН ЮМ ШҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ АСАН ЗОРИГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ, ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ҮНЭНЭЭ ХЭЛЧИХ, ХЭЛЖ БАЙСНАА ЯРЬЧИХ
СУДЛААЧ П.БАТХИШИГ: 126 ГИШҮҮНТЭЙ ШИНЭ ПАРЛАМЕНТАД УЛС ТӨРИЙН 5-6 НАМ, ЭВСЭЛ СУУДАЛТАЙ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
Ц.ЧИНБАТ: Х.БАТТУЛГААР ДАМЖУУЛАН КРЕМЛИЙН БОДЛОГО МАНАЙД ХЭРЭГЖИЖ БАЙНА
ЦАГААН СУВАРГЫГ АВСАН НЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ МАШ ТОМ АСУУДАЛ, ДАХИЖ ДАВТАГДАЖ МАГАДГҮЙ
Н.НОМТОЙБАЯР: ЦАГААН СУВАРГЫГ ОВООЛТТОЙ АЛТ ЗЭС БАЙДАГ ГЭЖ БОДООД БАЙДАГ ЮМ УУ, ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ
АРДЧИЛСАН ОРНУУДАД СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАМГААЛДАГ БОЛ МАНАЙД АЛЬ БОЛОХ ХААЖ, БООЖ СОНГОГДОХГҮЙ БОЛГОХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?