МОНГОЛ УЛСЫН ИРГЭД МАРГААШНААС АНЭУ РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИНО

2023-12-27  

 Манай улсын иргэд энэ сарын 28-ны өдөр буюу маргаашнаас АНЭУ руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ.

Абу Даби хотноо өнгөрсөн сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, АНЭУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” нь ийнхүү хүчин төгөлдөр болж байгаа аж.  

Түүнчлэн Бүгд найрамдах Мальдив улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрх ирэх оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

 

 Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?