ВАЛЮТЫН ХУДАЛДААГААР 75 САЯ АМ.ДОЛЛАР НИЙЛҮҮЛЭВ

2023-12-27  

 Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар өчигдөр, 12 дугаар сарын 26-нд 75.0 сая ам.долларыг арилжааны банкуудад ялгаатай ханшаар нийлүүлэв.

12 дугаар сарын 21-нд гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 15.0 сая ам.доллар хупдалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй болно. Харин 12 дугаар сарын 19-нд гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 22.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар арилжааны банкууд валют авах санал ирүүлээгүй байна.

Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг; Ялгаатай ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг тус тус нэрлэдэг байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?