"PARASITE" КИНОНЫ ЖҮЖИГЧИН И СУН КЮН НАС БАРЖЭЭ

2023-12-27  

Оскарын шагналт “Шимэгч” уран сайхны киноны дүрээрээ олонд танигдсан Өмнөд Солонгосын жүжигчин И Сун Кюн нас барсан байдалтай олдсон тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд цагдаагийн байгууллага дахь эх сурвалжаас эш татан мэдээллээ.

48 настай тэрбээр лхагва гарагт Сөүл хотын төвд байрлах нэгэн цэцэрлэгт хүрээлэнд машин дотроо ухаангүй байдалтай олдсон гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Жүжигчин амиа егүүтгэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

И Сун Кюн энэ оны 10 дугаар сараас хойш мансууруулах бодис хууль бусаар хэрэглэсэн хэргээр шалгагдаж байсан юм. Тэрбээр өөрийг нь хууран мэхэлж мансууруулах бодис хэрэглүүлсэн гэж мэдүүлж байжээ.

Тэрбээр “Шимэгч” кинонд чинээлэг гэр бүлийн өрхийн тэргүүн Пак Дун Икийн дүрд тоглосон юм. Тус кино 2020 оны Оскарын наадмаас дөрвөн шагнал хүртсэн бөгөөд “Шилдэг кино” шагналыг хүртсэн анхны гадаад хэлээрх кино болсон билээ.

 

Эх сурвалж: СӨҮЛ, /BBC/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?