НОБЕЛИЙН ШАГНАЛТНЫГ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭРЭГТ БУРУУТГАЖЭЭ

2024-01-02  

 Бангладешийн шүүх өчигдөр Нобелийн шагналт, эдийн засагч, банкны эзэн Мухаммед Юнуст хөдөлмөрийн хууль зөрчсөн хэргээр зургаан сар хорих ял оноолоо гэж прокурорууд мэдээлжээ.

Харин М.Юнус өөрийг нь хийгээгүй хэрэгт буруутгаж байна гэж мэдэгдсэн байна.

Өдгөө 83 настай М.Юнус болон түүний “Grameen” банк Бангладешийн хөдөөгийн ядууст 100 доллароос бага хэмжээний жижиг зээл олгож, олон сая хүнийг ядуурлаас ангижруулсны төлөө 2006 онд Энх тайвны шагналыг хүртэж, одоо бичил зээл гэж нэрлэгддэг дэлхийн хөдөлгөөнийг эхлэлийг тавьсан юм. 

Харин Ерөнхий сайд Шейх Хасина түүнийг "ядуусын цусыг сорж байна" гэж буруутгаж байгаа аж. М.Юнус урьд өмнө нь Ш.Хасинагийн “Авами лиг” намтай өрсөлдөх улс төрийн нам байгуулах гэж байсан тул засгийн газар түүний нэр хүндийг гутаахыг оролдож байна гэж Юнусыг дэмжигчид ярьжээ.

Эдийн засагч М.Юнус болон түүний үүсгэн байгуулсан "Grameen Telecom" компанийн гурван ажилтныг өчигдөр буюу даваа гарагт ажилтнууддаа зориулсан халамжийн сан байгуулж чадаагүй гэж буруутгажээ.

"Миний эсрэг гаргасан эл шийдвэр нь бүх хууль ёсны жишиг, логиктой зөрчилдөж байна. Би Бангладешийн ард түмнийг шударга бус байдлын эсрэг, ардчилал, иргэн бүрийн хүний ​​эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна" гэж Нобелийн шагналтан шүүхийн шийдвэр гарсны дараа мэдэгдсэн байна.

Шүүхээс яллагдагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал батлан ​​даалтад гаргажээ. "Давж заалдах гомдол гаргахад нэг сарын хугацаагаар батлан даалт өглөө" гэж прокурор Хуршид Алам Хан мэдэгдсэн байна.

М.Юнусын өмгөөлөгч Абдулла Аль Мамун хэлэхдээ, уг хэрэг улс төрийн сэдлээр М.Юнусыг дарамтлах зорилготой тул яллагдагчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдана гэж мэдэгджээ. Түүнийг хөдөлмөрийн хууль зөрчсөн болон авлигын хэрэг болон өөр 100 гаруй хэрэгт буруутгажээ.

Хүний эрхийн байгууллагуудын зүгээс, Ш.Хасинагийн засгийн газар улс төрийн тэрс үзэлтнүүдийг онилж байна гэж буруутгаж байна.

Ш.Хасина тав дахь удаагаа сонгогдохоор нэгдүгээр сарын 7-нд болох сонгуульд дөрөв дэх удаагаа дараалан өрсөлдөх гэж байгаа тул үүнийг эсэргүүцэж сөрөг хүчний гол нам сонгуулийг бойкотлоод байгаа юм.

 

Эх сурвалж: ДАКА, 2024 оны нэгдүгээр сарын 2 /Reuters/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?