ДАНИЙН ХАТАН ХААН II МАРГРЕТЕ ХААН СЭНТИЙГЭЭС БУУЖ БАЙГААГАА МЭДЭГДЭВ

2024-01-02  

 Данийн хатан хаан II Маргрете ард иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ хаан ширээнээс бууж байгаагаа мэдэгдлээ.  

Хаан ширээнээс буух ёслол албан ёсоор нэгдүгээр сарын 14-нд буюу түүнийг хатан хаанд өргөмжлөсний 52 жилийн ойн өдөр болох ажээ. 
 
Маргретегийн дараа түүний том хүү, угсаа залгамжлах хунтайж Фредерик хаан болно. "Би хаан сэнтийг өөрийн хүү, угсаа залгамжлах хунтайж Фредерикт үлдээнэ" гэж Данийн хатан хаан мэдэгджээ. Их Британийн хааны уламжлалаас ялгаатай нь 55 настай Фредерикийг хаан сэнтийд залах ёслол болохгүй. Харин хааны ордноос түүнийг хаан ширээнд суусныг мөн өдөр зарлана.
 
Өдгөө 83 настай II Маргрете нь 1952 онд эцэг IX Фредерик хаан таалал төгссөний дараа хаан сэнтийд заларчээ. Тэрбээр Данийн түүхэн дэх хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан юм. 
 
 
Эх сурвалж: КОПЕНХАГЕН, 2024 оны нэгдүгээр сарын 1 /BBC/. 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?