ЯПОНД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЦУНАМИЙН ТҮГШҮҮР ЗАРЛАВ

2024-01-02  

Японы төв нутгийн Ишикава мужид тав хүрэхгүй минутын зайтай хоёр удаа хүчтэй газар хөдөлж, Осака, Киото хотууд болон Токиод хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна.

Японы цаг уурын ерөнхий газрын мэдээлснээр, 5.7 магнитудын хүчтэй эхний чичирхийлэл өнөөдөр орон нутгийн цагаар 16.06 цагт бүртгэгдсэн бол 7.4 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт орон нутгийн цагаар 16.10 цагт болжээ. 

Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй байгаа ч тус улсын баруун эрэгт бүхэлд нь цунамийн түгшүүр зарлаад байна. Давлагааны өндөр 5 метр хүрч болзошгүй тул нутгийн оршин суугчдад эргийн бүсээс даруй гарахыг уриалж байна.

 
Эх сурвалж: ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 1 /NHK/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?