ЭНЭТХЭГ УЛС САНСРЫН РЕНТГЕН ТУЯАГ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨЖЭЭ

2024-01-02  

Сансар огторгуйн рентген туяаг судлах XPoSat (X-ray Polarimeter Satellite) хиймэл дагуулыг тээсэн "Polar Satellite Launch Vehicle" (PSLV) зөөгч пуужинг даваа гарагт буюу өнөөдөр тойрог замд хөөргөсөн тухай Энэтхэгийн сансар судлалын байгууллага мэдээлжээ. 

Дөрвөн угсраа уг пуужинг Сатиш Даваны нэрэмжит Сансрын төвийн хөөргөх тавцангаас орон нутгийн цагаар 09:10 цагт хөөргөсөн байна. 469 кг жинтэй хиймэл дагуулыг 650 км-ийн өндөрт тойрог замд гаргажээ.

XPoSat-ын гол даалгавар нь огторгуйн биетүүдээс ялгарч буй рентген туяаны туйлшралыг хэмжих ажээ. Уг төхөөрөмж мөн нейтрон оддын соронзон орны геометр бүтцийг болон хар нүхний үзэгдлийг судлах юм. 

Уг хиймэл дагуулыг хөөргөснөөр Энэтхэг улс нь хар нүх, нейтрон оддыг судлах станц бүхий АНУ-ын дараа хоёр дахь орон боллоо гэж Энэтхэгийн сансар судлалын байгууллага онцолжээ.

 

Эх сурвалж: ШИНЭ ДЕЛИ, 2024 оны нэгдүгээр сарын 1 /interfax/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?