ӨМНӨД СОЛОНГОС, АНУ БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ СУРГУУЛИЛАЛТ ХИЙЖ БАЙНА

2024-01-04  

Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэхийн тулд байлдааны буудлагатай хамтарсан сургуулилалтыг Умард Солонгостой залгаа хилийн ойролцоо хийж байна гэж Өмнөд Солонгосын арми өнөөдөр мэдэгджээ.

Сөүлээс зүүн хойд зүгт 46 км-ийн зайд орших хилийн Почон хотод 12 дугаар сарын 29-нд эхэлсэн сургуулилалтад Өмнөд Солонгосын Нийслэлийн механикжсан явган цэргийн дивиз, АНУ-ын 2-р явган цэргийн дивизийн Stryker бригадын байлдааны баг оролцож байна. Уг сургуулилалт баасан гараг хүртэл үргэлжилнэ.

Холбоотнуудын энэ оны анхных болж байгаа хамтарсан сургуулилалт нь Умард Солонгосын зүгээс учрах цэргийн аюул заналын эсрэг хамтарсан ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилготой гэж армийн мэдэгдэлд дурджээ. Сургуулилалтад К1А2 танк, А-19 байлдааны нисэх онгоц, Stryker хуягт машин, их бууны систем зэрэг Өмнөд Солонгос, АНУ-ын 110 зэвсгийн систем оролцож байгаа бөгөөд А-10 байлдааны нисэх онгоцноос загварчилсан бай руу нарийвчилсан цохилт өгөх, К1А2 танкны буудлага, танк-агаарын довтолгооноос хамгаалах сургуулилалт хийсэн байна.

Өмнөд Солонгосын арми энэ долоо хоногт хэд хэдэн удаа буудлагын сургуулилалт болон бусад маневрыг хийсэн нь Умард Солонгосын хурц шүүмжлэлд өртөөд байна. Өмнөд Солонгос шинэ оныг “өөрийгөө сүйтгэх” үйлдлээр эхлүүлсэн гэж Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлсэн бөгөөд хоёр талын хооронд мөргөлдөөн гарах магадлал энэ онд хамгийн өндөр байх болно гэж анхааруулжээ.

Болзошгүй өдөөн хатгалгыг таслан зогсоохын тулд Умард Солонгосын талын үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгджээ. Штабуудын дарга нарын хорооны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ли Сон Жун хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, өнгөрсөн оны сүүлчээс эхлэн хийж буй Умард Солонгосын армийн өвлийн сургуулилалт өмнөх жилүүдийнхтэй ижил түвшинд байна гэжээ. Умардын тал ихэвчлэн 12 дугаар сараас эхлэн хаврын эхэн үе хүртэл тогтмол цэргийн сургуулилалт хийдэг бөгөөд энэ үеэр их буугаар буудах сургуулилалт болдог.

 
 
Эх сурвалж: СӨҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 4 /Yonhap/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?