АРГЕНТИН: ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН "ЦОЧИР ЭМЧИЛГЭЭ"

2024-01-04  

Өнгөрсөн сарын дундуур Хавьер Милей Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний маргаашаас эхлээд Аргентин даяар эдийн засгийн эрс шинэчлэлийн догшин хуй салхи дэгдлээ.

Ийм огцом өөрчлөлт дэлхийн аль ч улсад сүүлийн 30 гаруй жилд явагдаагүй тул эдийн засагчдын анхаарлыг татах нь зүйн хэрэг.

Милейгийн шинэчлэл нь 1990-ээд оны эхээр Орос, Польш, Монгол /алдартай 20 дугаар тогтоол/ зэрэг хуучин социалист орнуудад туршиж байсан неолиберал бодлогын хамгийн хурц хэлбэр болох “цочир эмчилгээ”-тэй төстэй төдийгүй түүнээс ч илүү цочмог хатуу байх төлөвтэй.

“Шок эмчилгээ”-ний хүрээнд “улс орныг сүйрүүлж буй хазаарлан боомилогч тогтолцооны эрх зүйн орчныг” өөрчлөх замаар эдийн засаг дахь төрийн оролцоог эрс хумихад чиглэсэн шинэчлэлийн 366 алхмыг хэрэгжүүлэх тухай зарлигт Х.Милей гарын үсэг зурлаа. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?