ИЗРАИЛЫГ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ӨГСНИЙГ АНУ ШҮҮМЖИЛЖЭЭ

2024-01-05  

 ӨАБНУ геноцид буюу хүмүүсийг үй олноор нь хоморголон устгах хэргээр Израилын эсрэг НҮБ-ын Олон улсын шүүхэд (ICJ) нэхэмжлэл гаргасныг АНУ-ын эрх баригчид буруушаажээ.

Газын зурваст явуулж буй дайнтай холбогдуулан Израилыг буруутгаж байгааг Вашингтон шүүмжилж байгаа аж.

ӨАБНУ Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Израилаас шаардахыг Олон улсын шүүхэд хандан хүсжээ.  Израил улс энэ шаардлагыг эрс эсэргүүцэж байгаа юм.

Шүүх Өмнөд Африкийн нэхэмжлэлийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ "Ийм нэхэмжлэл гаргасан нь байж болшгүй, бодит үндэслэлгүй бөгөөд сөрөг үр дагавартай" гэжээ.

Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер тусдаа хийсэн мэдэгдэлдээ "бид үүнийг үй олноор хоморголон устгах үйлдэл гэж үзэхгүй" гэжээ.

М.Миллер сэтгүүлчдэд хандан хэлэхдээ "Мэдээж, үй олноор хоморголон устгах үйлдэл бол жигшүүрт гэмт хэрэг. Ийм хэрэгт буруутгахдаа  хөнгөн хийсвэр хандаж болохгүй" гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 4 /VoA/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?