МЬЯНМАРЫН ЭРХ БАРИГЧИД 9652 ХОРИГДЛЫГ СУЛЛАНА

2024-01-05  

Мьянмарын эрх баригчид тус улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан 9652 хоригдлыг, тэдний дотор гадаадын 114 иргэнийг өршөөлөөр суллахаар шийдвэрлэснээ пүрэв гарагт мэдэгдлээ.

2021 оны хоёрдугаар сард цэргийнхэн засгийн эрхийг булаан авч, арваад жил тогтносон ардчиллаас татгалзаж, эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарснаас хойш Мьянмар улс үймээн самууны хөлд дарагдсан хэвээр байна.

"Бусад улс орнуудтай харилцаагаа хадгалахын тулд, мөн хүмүүнлэгийн үүднээс гадаадын 114 хоригдлыг өршөөж, нутагт нь буцаана " гэж төрийн төв хэвлэлд нийтэлсэн товч мэдэгдэлд дурджээ. Тус улсын худалдаа, арилжааны нийслэл Янгон хотод хоригдлуудыг суллахыг хүлээж Инсэйн шоронгийн гадаа олон хүн цугларсан байна.

Нобелийн шагналт Аун Сан Су Чи өдөөн турхирсан, сонгуулийг луйвардсан, авлига хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр одоо болтол хоригдож байгаа бөгөөд өөрт нь оноосон 27 жилийн хорих ялыг давж заалдаж байгаа юм. Тэрбээр өөрт нь холбогдох бүх хэргийг үгүйсгэсэн аж. Харин цэргийнхэн "хараат бус шүүхийн ажиллагаа зохих журмын дагуу явагдсан" гэж мэдэгдэж байгаа юм.

Мьянмарын эрх баригчид Их Британийн колончлолоос ангижирч, тусгаар тогтнолоо зарласан өдрийг (1948.01.04) тохиолдуулан  хоригдлуудад өршөөл үзүүлдэг уламжлалтай ажээ.

 

Эх сурвалж: НЕЙПИДО, 2024 оны нэгдүгээр сарын 4 /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?