Э.БЛИНКЕН ОЙРХИ ДОРНОДЫГ ЗОРИНО

2024-01-05  

Израил-ХАМАС-ын дайн бүс нутгийн мөргөлдөөн болж өргөжих вий гэсэн болгоомжлол нэмэгдсээр буй энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дипломат хүчин чармайлтыг эрчимжүүлэх зорилгоор пүрэв гарагт Ойрхи Дорнодыг зорихоор төлөвлөж байна.

АНУ-ын нэрээ нууцалсан өндөр албан тушаалтны мэдээлснээр, Э.Блинкен Израил зэрэг хэд хэдэн улсын нийслэлд хийх айлчлалаа пүрэв гаргийн орой эхлүүлэх ажээ. Мөн Америкийн дипломатч Амос Хочштейн Ливан дахь Хезболла бүлэглэлтэй үүссэн хурцадмал байдлыг зохицуулах хүчин чармайлтад хувь нэмрээ оруулна.

ХАМАС бүлэглэлийн улс төрийн товчооны орлогч дарга Салех Арури мягмар гарагт Бейрут хотын захад нисгэгчгүй онгоцоор өгсөн цохилтын үеэр амиа алдсан юм. Үүнээс нэг өдрийн дараа Ираны генерал Касем Сулейманигийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцож байсан хүмүүсийн дунд дэлбэрэлт болсны улмаас 95 хүн амь үрэгдсэн байна. ХАМАС-ыг Герман, Европын Холбоо, АНУ болон бусад засгийн газар террорист бүлэглэл гэж үздэг.

АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдэхдээ, энэ мөргөлдөөн улам хурцдах нь аль ч улсын ашиг сонирхолд нийцэхгүй гэдгийг онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг дагалдан явсныг эс тооцвол Э.Блинкен 10 дугаар сарын 7-ноос хойш Израилд тав дахь удаагаа очих гэж байна. 

Ж.Байден саяхан Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүсийг суллах талаар ярилцсаны дараа энэ айлчлал болж байна. Сүүлийн хэдэн долоо хоногт Ж.Байдены засаг захиргаа Газын зурваст энгийн иргэд амиа алдаж байгаа явдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, Газын зурвасын бүх иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай Израилын Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир уриалгыг шүүмжилсэн юм. Гэхдээ Израилыг дэмжсээр байгаа нь Ж.Байденыг энэ оны сүүлчээр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намын зарим гишүүдтэй санал зөрөлдөхөд хүргэж болзошгүй байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 4 /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?