АВАРГА ШАТАРЧИД АЗИЙН АВАРГАД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛНӨ

2024-01-08  

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, аваргууддаа тодрууллаа. УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4864 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод 145 шатарчин тунан үлдэж, оюун ухаанаа уралдуулав.

Ингээд эрэгтэй ангилалд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тамирчин Н.Батмөнх 7.5 оноогоор түрүүлсэн бол Дорноговь аймгийн тамирчин Э.Жаргалан, Архангай аймгийн тамирчин Б.Цогт-Очир нар удааллаа. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Монголын хуульчдын холбооны тамирчин Б.Ургамалцэцэг 6.5 оноогоор түрүүлж, Дархан-Уул аймгийн тамирчин Б.Баттуяа, Сэлэнгэ аймгийн тамирчин О.Цагаанбаяр нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав.

Энэхүү тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчин сонирхогчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм. Түүнчлэн эхний гурван байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй шатарчид спортын дэд мастерын болзол хангалаа. Шагналыг энэ сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд болох шинэ Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдааны үеэр гардуулна.

Үүнээс гадна шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Б.Ганбат (50+), Ц.Давааням (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Б.Цэцэгчимэг (50+), Г.Нямсүрэн (60+) нарыг тодруулжээ. Тэмцээний эрэгтэй ангилалд Ц.Эрдэнэбат (1700-аас доош), Г.Цогнийсүрэн  (рейтинггүй), эмэгтэй ангилалд Б.Энхдэлгэр (1500-аас доош), Н.Даваасүрэн (рейтинггүй) нар тусгай шагналын эзэн болсоно. Шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын Тамгын тэргүүн дэд дарга М.Үнэнбат, дэд дарга Ц.Батбаатар нар гардуулав. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?