"ХАНЭДА" НИСЭХ БУУДЛЫН ХӨӨРӨХ БУУХ ЗУРВАСЫГ НЭЭЖЭЭ

2024-01-08  

Ъ

Токио хотын "Ханэда" нисэх онгоцны буудлын хөөрөх буух зурвасыг өнөөдөр нээжээ. Уг зурвасыг Japan Airlines компанийн  нисэх онгоц Японы эргийн хамгаалалтын нисэх онгоцтой мөргөлдсөний улмаас түр хаагаад байсан юм. 

Нэгдүгээр сарын 2-нд болсон ослын дараа Японы хамгийн их ачаалалтайд тооцогддог уг нисэх онгоцны буудлын дөрвөн зурвасын нэг болох C зурвасыг түр хааснаар 1200 гаруй нислэг цуцлагдаж, улмаар шинэ жилийн баярын үеэр 200 мянга гаруй зорчигчийн аяллын төлөвлөгөөнд нөлөөлжээ.

Тэгвэл зорчигч тээврийн онгоцны үлдэгдлийг зайлуулж, засварын ажлыг хийсний дараа хөөрөх зурвасыг дахин нээлээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргийн орой гарсан осол нь Токиогийн төв рүү нэвтрэх гадаадад аялагчдад зориулсан гол гарц болох Ханэда буудлын дөрвөн зурвасыг түр хугацаагаар хаахад хүргэсэн бөгөөд бусад гурван зурвасыг тухайн шөнөдөө нээсэн байна.

Эргийн хамгаалалтын "Bombardier DHC8-300" онгоцонд сууж явсан зургаан хүний тав нь ослын улмаас амиа алдсан бол "JAL Airbus A350" онгоцонд сууж явсан 379 хүнийг онгоцноос эсэн мэнд буулгаж чадсан билээ.

Эх сурвалж: ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 8 /Kyodo/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?