Ш.МИШЕЛЬ ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ

2024-01-08  

Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель ирэх зургаадугаар сард болох Европын парламентын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд хэрэв сонгогдвол долоодугаар сарын дундуур албан тушаалаа орхино гэж Бельгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Ш.Мишель "De Standaard" сонинд ярилцлага өгөхдөө, миний бие 2024 оны Европын сонгуульд нэр дэвшихээр шийдсэн, хэрэв Европын парламентын гишүүнээр сонгогдвол одоогийн үүрэгт ажлаа долоодугаар сарын дундуур болох тангараг өргөх ёслол хүртэл гүйцэтгэж, түүний дараа албан тушаалаа шилжүүлэн өгнө гэсэн байна.

Ш.Мишель сонгуулийн кампанит ажлын үеэр Европын Холбооны /ЕХ/ ёс зүйн дүрмийг ягтшал баримтална гэдгээ амлажээ. ЕХ-ны удирдагчид түүнийг солих асуудлыг зургаадугаар сарын сүүлч эсвэл долоодугаар сарын эхээр шийдэх төлөвтэй байна.

Европын Зөвлөлийн дарга анх удаагаа Европын парламентын сонгуульд нэр дэвших гэж буй нь энэ юм. Бельгийн "Francophone Liberals" намаас нэр дэвших Ш.Мишель өмнө нь 11 дүгээр сарын сүүлч хүртэл буюу шинэ комисс байгуулагдах хүртэл албан үүргээ гүйцэтгэх төлөвтэй байсан юм.

2019 оны 12 дугаар сарын 1-нд үүрэгт ажлаа хүлээн авсан Ш.Мишель өмнө нь Бельгийн Ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ. Европын Холбооны гишүүн орнуудад зургаадугаар сарын 6-9-ний өдрүүдэд Европын парламентын сонгууль болно. Нийт 720 гишүүн, түүний дотор Бельгийн 22 гишүүн Европын парламентад таван жилийн хугацаатай сонгогдоно.

ЕХ-ны удирдагчид зургаадугаар сарын 17, зургаадугаар сарын 27-28-нд дээд хэмжээний уулзалт хийх бөгөөд энэ үеэр Европын Зөвлөлийн шинэ тэргүүний нэрийг зарлана. Хэрэв тэд зөвлөлийн шинэ тэргүүнийг томилох асуудлыг шийдэж чадахгүй бол долоодугаар сараас эхлэн Европын Зөвлөлийг даргалах Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан тэр үед зөвлөлийн тэргүүний үүргийг гүйцэтгэнэ.

Европын Зөвлөлийн даргын үүрэг нь хуралдаан даргалах, хуралдаанд илтгэл тавих, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох, ЕХ-ны хүрээнд зөвшилцөлд хүрэхэд туслах, хилийн чанадад холбоог төлөөлөх зэрэг болно.

 

Эх сурвалж: БРЮССЕЛЬ, 2024 оны нэгдүгээр сарын 8 /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?