АЛТАН БӨМБӨРЦӨГ: ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ ТОДОРЛОО

2024-01-08  

Ъ

“Алтан бөмбөрцөг” наадмын “Шилдэг найруулагч” шагналын эзнээр  "Oppenheimer" киноны найруулагч Кристофер Нолан тодорлоо.

“Шилдэг найруулагч” төрөлд К.Ноланаас гадна, Мартин Скорсезе ("Killers of the Flower Moon"), Селин Сон ("Past Lives"), Гретта Гервиг ("Barbie"), Брэдли Купер ("Maestro"), Грекийн найруулагч Йоргос Лантимос ("Poor Things") нар нэр дэвшсэн юм.

К.Ноланы хувьд “Алтан бөмбөрцөг”-т зургаа дахь удаагаа нэр дэвшиж байгаа бөгөөд анхны шагналаа авч байна.

Мөн "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий шагналыг Эмма Стоун ("Poor Things"), "Шилдэг эрэгтэй жүжигчин"-ий шагналыг Ирландын жүжигчин Киллиан Мерфи ("Oppenheimer") нар хүртлээ.  

Кино, телевизийн салбарт байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлэн олгодог “Алтан бөмбөрцөг” наадмын 81 дэх удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо болж байгаа бөгөөд CBS телевизээр шууд дамжуулж байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 8 /CBS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?