БАНГЛАДЕШИЙН СОНГУУЛЬД ЭРХ БАРИГЧ НАМ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2024-01-08  

Сөрөг хүчний намуудын эсэргүүцсэн Бангладешийн парламентын сонгуульд Ерөнхий сайд Шейх Хасинагийн нам тэргүүлж байгаа тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. 

Ш.Хасинагийн эрх баригч “Aвами лиг” нам парламентын 300 суудлаас 216-г авч, дөрөв дэх удаагаа дараалан ялах төлөвтэй байна. Сөрөг хүчний гол нам болох Бангладешийн үндсэрхэг нам (BNP) ба түүний холбоотнууд бүх нийтийн сонгуулийг "бойкотложээ".

Бие даан нэр дэвшигчид 52 суудал авсан бол тус улсын гурав дахь том нам “Жатия” 11 суудал авчээ. Бангладешийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг зарлах гэж яарахгүй байна. 

170 сая орчим хүн амтай тус улсад санал хураалт ням гарагт орон нутгийн цагаар өглөөний 8 цагт эхэлж, 17 цаг хүртэл үргэлжилжээ.

Санал авах байрууд хаагдах үед сонгуулийн ирц 40 орчим хувьтай байсан тухай Сонгуулийн ерөнхий хорооны дарга Кази Хабибул Авал мэдээллээ. Хамгийн сүүлд 2018 онд болсон сонгуулийн ирц үүнээс хоёр дахин их байсан юм.

Парламентын шууд сонгогдох 300 суудлын төлөө 2000 орчим нэр дэвшигч өрсөлдсөн байна. 436 хүн бие даан нэр дэвшсэн нь 2001 оноос хойших хамгийн өндөр тоо юм.

Санал хураалт эхэлснээс хойш хэдэн цагийн дараа Дака хотын баруун хэсэгт байрлах сонгуулийн нэг хэсэгт бүртгүүлсэн 4200 орчим сонгогчоос ердөө 111 нь саналаа өгөөд байсан гэж сонгуулийн хэсгийн дарга Прашун Госвами  AFP агентлагт ярьжээ.

Хүчирхийллийн асуудалтай холбоотойгоор сонгогчдын ирц бага байх төлөвтэй байв. Цэргүүд болон аюулгүйн байдлын бусад албаныхныг санал хураах байруудын хамгаалалтад гаргажээ.

Эдийн засгийн өсөлт удааширч байгаа, хүний ​​эрхийн зөрчил, сөрөг хүчнийхэн мөрдлөг хавчлагад өртөж байгаа зэрэг шалтгаанаар сонгуулийн өмнөхөн улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.

"Бангладешийн үндсэрхэг нам бол террорист байгууллага юм. Би энэ улсын ардчиллыг бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ" гэж Ш.Хасина ням гарагт гэр бүлийнхний хамт саналаа өгсний дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ДАКА, 2024 оны нэгдүгээр сарын 8 /DW/

 

Эдийн засгийн өсөлт удааширч байгаа, хүний ​​эрхийн зөрчил, сөрөг хүчнийхэн мөрдлөг хавчлагад өртөж байгаа зэрэг шалтгаанаар сонгуулийн өмнөхөн улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.

 

"Бангладешийн үндсэрхэг нам бол террорист байгууллага юм. Би энэ улсын ардчиллыг бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ" гэж Ш.Хасина ням гарагт гэр бүлийнхний хамт саналаа өгсний дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?