ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙ САЙД УКРАИНД АЙЛЧИЛЖЭЭ

2024-01-08  

Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко Украин улсад ням гарагт гэнэтийн айлчлал хийж, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй тус улсад нэмэлт дэмжлэг үзүүлэх зорилгоор НАТО-гийн санд 37 сая ам.доллар хандивлахаа амлалаа.

Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш анх удаа Украинд айлчилсан нь энэ юм. Япон улс дээрх мөнгөөр нисгэгчгүй онгоц илрүүлэх системийг нийлүүлж, бусад тусламжийг үзүүлнэ гэж К.Йоко Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай хэлэлцээ хийсний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Мөн украинчуудад хахир хатуу өвлийг даван туулахад нь туслахын тулд Киевт таван ширхэг зөөврийн хийн турбин цахилгаан үүсгүүр өгнө гэж Камикава хэлээд, Украинд энх тайван байдлыг сэргээн тогтоохын тулд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэсэн тууштай байр сууриа илэрхийлсэн байна.

Хоёр орон Украины сэргээн босголтын асуудлыг хэлэлцэх зорилгоор Токио хотноо ирэх хоёрдугаар сарын 19-нд бага хурлыг зохион байгуулахын өмнө энэхүү айлчлал болж байна. Польшоос галт тэргээр Украинд ирсэн К.Йоко пуужин, нисгэгчгүй онгоцоор бөмбөгдсөн Оросын талыг Япон улс зэмлэн буруушааж байгааг дахин илэрхийлж, Украины иргэдэд хоргодох байр барих, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд туслахаа амлалаа.

Тэрбээр мөн аливаа статус-квог хүчээр өөрчлөх оролдлогыг үл тэвчих үүднээс хууль дээдлэх зарчимд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалахын чухлыг онцлов. Ерөнхий сайд Кишида Фүмио өнгөрсөн гуравдугаар сард Украинд гэнэтийн айлчлал хийж, НАТО-гийн сангаар дамжуулан Украинд 30 сая долларын өртөг бүхий үхэлд хүргэхгүй зэвсэг хэрэгсэл нийлүүлнэ гэж амласан юм. К.Йокогийн өмнө Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан Ёшимаса Хаяши мөн есдүгээр сард тус улсад айлчилжээ.

 
Эх сурвалж: КИЕВ, 2024 оны нэгдүгээр сарын 8 /Kyodo/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?