ДОМОГТ ХӨЛБӨМБӨГЧ ФРАНЦ БЕККЕНБАУЭР ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

2024-01-09  

Германы домогт хөлбөмбөгч Франц Беккенбауэр өнгөрсөн ням гарагт 78 насандаа таалал төгсжээ.

"Бидний хайрт хань, эцэг Франц Беккенбауэр гэр бүлийнхнээрээ хүрээлүүлэн амгалан тайван нойрслоо" гэж түүний гэр бүлийнхэн даваа гарагт мэдэгдсэн байна.

"Der Kaiser" (Эзэн хаан) гэгддэг байсан Ф.Беккенбауэр бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг байлаа.

Ф.Беккенбауэр тоглогч, дасгалжуулагчийн хувиар дэлхийн аварга болсон гурван хүний ​​нэг юм. Түүнээс гадна Бразилын Марио Загалло /Беккенбауэрыг нас нөгчихөөс гурав хоногийн өмнө таалал төгссөн/, Францын Дидье Дешам нар энэ амжилтын эзэн болж байв.

Тэрбээр 1974 онд ХБНГУ-ын шигшээ багийн ахлагчийн хувьд ДАШТ-д түрүүлж, 1990 онд дасгалжуулагчийн хувьд дэлхийн аваргын цомыг дахин өргөсөн юм.

Ф.Беккенбауэр “Байерн Мюнхен” клубийн бэлгэ тэмдэг байсан бөгөөд багийнхаа төлөө нийтдээ 582 удаа тогложээ. Түүний үед тус клуб Германы аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, мөн Европын Аваргуудын цомыг гурван удаа хүртсэн юм.

1970-аад онд “Байерн Мюнхен” дэлхийн шилдэг клуб байсан бол Ф.Беккенбауэр өөрөө Ballon d'Or-ыг хоёр удаа буюу 1972, 1976 онуудад хүртэж байлаа.

"Франц Беккенбауэр бол агуу хүн, хөлбөмбөгт хайртай жинхэнэ домог байсан юм. Бид чамайг үүрд дурсана, эрхэм Франц” хэмээн ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгджээ.

 

Эх сурвалж: БЕРЛИН, 2024 оны нэгдүгээр сарын 9 /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?