Э.БЛИНКЕН ГАЗЫН ИРГЭДИЙН АСУУДЛААР ИЗРАИЛД ШАХАЛТ ҮЗҮҮЛНЭ

2024-01-10  

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дайн эхэлснээс хойш Ойрхи Дорнодод дөрөв дэх удаагаа айлчилж байна. Газын зурвас дахь мөргөлдөөн бүс нутгийн бусад орнуудад өргөжихөөс урьдчилан сэргийлэхийг зорьж буй тэрбээр Израилын удирдагчидтай мягмар гарагт уулзана.

Арабын орнуудын удирдагчидтай хоёр өдөр хэлэлцээ хийснийхээ дараа Э.Блинкен даваа гаргийн орой Тель-Авив хотод хүрэлцэн иржээ. Тэрбээр Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Засгийн газарт “энгийн иргэдийг хамгаалахын төлөө, мөн хүмүүнлэгийн тусламжийг хэрэгцээтэй байгаа хүмүүст хүргэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах зайлшгүй шаардлагатай” байгаа талаар шахалт үзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн Израилын эрх баригч эвсэл дэх барууны талыг баримтлагч гишүүд Газын зурвасын оршин суугчдыг шилжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа энэ үед орон гэрээ орхин явсан Палестины энгийн иргэдийг Газын зурвас дахь орон гэртээ буцахыг зөвшөөрөхийг Израилын талд уриалах ажээ.

Харин Америкийн мэдээллийн Axios цахим хуудсанд мэдээлэхдээ, Израилын удирдагчид ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын 7-нд барьцаалсан израилчуудыг суллахаас татгалзвал Израилын хуурай замын довтолгооноос болж дүрвэсэн Газын зурвасын хойд хэсгийн палестин оршин суугчдыг буцахыг зөвшөөрөхгүй гэдгээ Э.Блинкенд илэрхийлэхээр төлөвлөж байна гэжээ. ХАМАС-ыг АНУ, Европын Холбоо, Израил зэрэг улсууд террорист бүлэглэл гэж үздэг.

 

Эх сурвалж: ИЕРУСАЛИМ, 2024 оны нэгдүгээр сарын 9 /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?