БИТКОЙНЫ ХАНШ 47 000 ДОЛЛАРООС ДАВЛАА

2024-01-10  

Биткойны ханш 2022 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа нэгдүгээр сарын 8-ны өдөр болон нэгдүгээр сарын 9-нд шилжих шөнө 47 000 ам.доллароор арилжаалагдаж, сүүлийн 21 сарын хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрлээ. 

Ханшийн өсөлт нь биткойны сангууд (ETF) хөрөнгийн биржээр арилжаа хийхийг АНУ-ын санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас удахгүй зөвшөөрч магадгүй байгаатай холбоотой бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдад биткойноор баталгаажсан хувьцааг шууд арилжаалах боломжийг олгох юм.

Хамгийн анхны бөгөөд хамгийн эрэлттэйд тооцогддог уг криптовалютын ханш өдрийн туршид 6.2 хувиар өсөж нэг токен нь 47 007 долларт хүрсэн нь 2023 оны 11 дүгээр сарын 15-наас хойш нэг өдрийн дотор хамгийн их хувиар өссөн үзүүлэлт боллоо. Криптовалютын 1.7 их наяд ам. доллароор үнэлэгдэж буй зах зээлийн талаас бага зэрэг илүү хувийг биткоин эзэлж байна. 

Криптовалютын мэдээллийн CoinGecko хуудсанд мэдээлснээр, арилжааны явцад биткойны үнэ дээд тал нь 47 193 долларт хүрснийхээ дараа 46 937 доллар болж буурчээ. Уг криптовалют 2021 оны 11 дүгээр сард 69 000 долларт хүрч, дээд үзүүлэлтэд хүрч байв. 2023 онд биткойны ханш 176.9 хувиар өссөн гэж CoinGecko мэдээллээ. 

2022 оны хоёрдугаар хагаст криптовалютууд уналтад орсноос хойш ажиглагдаж байгаагүй түвшинд хүрч өссөн нь АНУ-д анхных болох Bitcoin ETF буюу биржийн арилжааны сангийн үйл ажиллагааг эхлүүлэх хүсэлттэй холбоотой шийдвэрийг Үнэт цаас, биржийн хороо (SEC) энэ сарын 10-нд гаргана гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Энэ нь зөвхөн үндсэн криптовалют буюу биткойноор баталгаажсан үнэт цаасны арилжаалагч сангууд ажээ.

Анхны ийм хүсэлтийг 10 жилийн өмнө SEC-д өгч байжээ. Харин спот биткойн солилцооны сан байгуулах хүсэлтэй компаниудын нэмэлт өөрчлөлт бүхий эцсийн хүсэлтийг нэгдүгээр сарын 8-нд хүргүүлсэн байна. Bitcoin ETF-гээр арилжаа хийгчдийн тоонд “BlackRock”, “Ark, Fidelity”, “Invesco”, “Galaxy Digital”, “WisdomTree” зэрэг хөрөнгө оруулалтын компаниуд багтаж байна.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 9 /Forbes/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?