СӨҮЛИЙН МЕТРОНД СУУДАЛГҮЙ ГАЛТ ТЭРГЭЭР ҮЙЛЧИЛНЭ

2024-01-10  

 Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод оргил цагийн ачааллыг бууруулах ажлын хүрээнд энэ долоо хоногт зорчигчийн суудалгүй галт тэрэгнүүдийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсныг тус хотын метроны оператор компани өнөөдөр мэдэгджээ.

Seoul Metro корпорацын мэдээлснээр, лхагва гаргаас эхлэн өглөө, оройны оргил ачааллын үед метроны 4-р шугамд суудалгүй нэг вагон үйлчилнэ. Түгжрэл болон бусад хүчин зүйлийг харгалзан 4-р шугамын галт тэрэгний 3-р вагоныг суудалгүй болгоно гэж тус компани мэдээлжээ. Түүнчлэн зорчигчдыг унаж бэртэхээс урьдчилан сэргийлэхийн тулд суудалгүй вагонд нэмэлт багана, бариул суурилуулсан болохыг онцолсон байна.

Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 4-р шугамын метроны ачаалал оргил цагаар 193.4 хувьд хүрсэн гэж Seoul Metro мэдээлээд, суудалгүй галт тэрэгнүүдийг бусад метроны шугамд нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: СӨҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 9 /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?