АРЬС ШИР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР LWG-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ СТАНДАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ

2024-01-11  

 НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО), ХХААХҮЯ стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүд, ялангуяа арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг 2018 оноос хойш чадавхжуулж байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-аас сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн Экспортыг дэмжих төслийн хүрээнд ЮНИДО нь Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбоотой хамтран Булигаар ХК, Арилдий ХХК-д дэмжлэг үзүүлж, Дэлхийн арьс ширний зөвлөл буюу Leather Working Group (LWG)-ийн байгаль орчны олон улсын стандартыг нэвтрүүлснээр тухайн аж ахуйн нэгжүүд гэрчилгээгээ хүлээн авлаа. Тус хоёр байгууллага нь LWG-ийн албан ёсны гишүүнээр бүртгэгдэж байгаа юм. Энэ нь Монгол Улсын арьс шир үйлдвэрлэлийн салбарын нэр хүнд олон улсад өсөж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадавхаа нэмж буй үйл явдал билээ. LWG стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлээ өргөжүүлэн бизнесийн ашиг орлогоо нэмэх бодит боломж бүрдэж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

LWG нь  Adidas, Clarks, Ikea, Nike, Marks & Spencer, New Balance, Timberland зэрэг гутал, хувцас, бүрээсний брэндүүд болон арьс шир үйлдвэрлэгчдийн хамтын санаачилгаар 2005 онд байгуулагджээ. Өдгөө 60 гаруй орны 2000 гаруй оролцогч талыг төлөөлөн, арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт байгаль орчны гэрчилгээ олгодог ашгийн бус байгууллага аж.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?