ӨМНӨД СОЛОНГОСЫН ЯПОНД 3 САЯ ДОЛЛАРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

2024-01-11  

 Японы Ишикава мужид 200 гаруй хүний амь насыг авч одсон газар хөдлөлтийн уршгийг даван туулахад туслахын тулд 3 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдэгдэв.

Засгийн газар энэхүү тусламж нь бүс нутгийг сэргээн босгох хүчин чармайлт хийгээд гамшигт өртсөн бүс нутгийн оршин суугчдыг өдөр тутмын хэвийн амьдралдаа аль болох богино хугацаанд эргэн ороход тусална гэдэгт найдаж байна гэж яамны мэдэгдэлд дурджээ.

Шинэ оны эхний өдөр Ишикава мужийн Ното хойг болон ойр орчмын нутгуудад болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 206-д хүрээд байгаа талаар Японы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

 
Эх сурвалж: СӨҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 11 /Yonhap/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?