ДЭЛХИЙ ДАЯАР ЦАХИЛГААН МАШИНЫ БОРЛУУЛАЛТ 31 ХУВИАР ӨСЖЭЭ

2024-01-11  

Ф

Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болон хос хөдөлгүүрт автомашины борлуулалт дэлхийн хэмжээнд 2023 онд 31 хувиар өссөн тухай зах зээлийн судалгааны Rho Motion компани мэдээлэв. Гэхдээ энэ бол 2022 онд 60 хувиар өссөнтэй харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм.

“Өсөлтийн хурд саарч байна, гэхдээ энэ нь хурдацтай тэлж буй зах зээлийн хувьд байж болох зүйл. Жил бүр хоёр дахин өснө гэдэг бол хүндрэлтэй” гэж Rho Motion фирмийн мэргэжилтэн Чарльз Лестер ярилаа.

Өнгөрсөн онд цахилгаан автомашины борлуулалт Rho Motion-ы шинжээчдийн таамаглаж байсантай /30%/ ерөнхийдөө дүйцсэнийг тэрбээр дурдав. Харин 2024 онд борлуулалт 25-30 хувиар өсөх ажээ.

Тус компанийн мэдээлэлд дурдсанаар, 12 дугаар сард борлуулалт сарын дээд үзүүлэлт болох 1.5 саяд хүрчээ. 2023 онд дэлхий даяар зарагдсан 13.6 сая цахилгаан автомашины 9.5 сая нь бүрэн цахилгаан буюу цэнэг хураагуураар ажилладаг цахилгаан тээврийн хэрэгсэл байсан бол үлдсэн хувийг нь хос хөдөлгүүрт автомашин эзэлж байна.

Цахилгаан автомашины борлуулалт сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн боловч жолооч нар ойрын 2-3 жилийн хугацаанд худалдаанд гарах илүү сайн, овор багатай, хямд загваруудыг хүлээж байгаа тул Европ болон бусад орнууда борлуулалт саарч магадгүй гэж автомашин үйлдвэрлэгчид таамаглаж байна.

Өнгөрсөн онд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт АНУ, Канадад 50 хувиар, Европт 27 хувиар, Хятадад 15 хувиар өсжээ. Мөн Германд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд олгодог татаасыг цуцалсан нь 2024 онд Европ дахь борлуулалтад нөлөөлж магадгүй гэж Ч.Лестер үзэж байна.

 

 

Эх сурвалж: ЛОНДОН, 2024 оны нэгдүгээр сарын 11 /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?