SPICE GIRLS ХАМТЛАГИЙН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН МАРК ГАРГАНА

2024-01-11  

1990-ээд онд дэлхийн поп ертөнцийг байлдан дагуулж байсан охидын “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан дурсгалын багц маркийг Их Британийн шуудангийн “Royal Mail” компани маргааш буюу пүрэв гаргаас эхлэн худалдаанд гаргах гэж байна.

“Royal Mail” нь охидын хамтлагт зориулсан маркийг анх удаа гаргаж байгаа юм. Энэхүү багц нийт 15 маркаас бүрджээ. “Spice Girls” нь 2007 онд "The ​​Beatles", 2016 онд "Pink Floyd", 2020 онд "Queen", 2022 онд "The ​​Rolling Stones", 2023 онд "Iron Maiden" хамтлагийн дараа тусгайлан зориулж марк гаргаж буй зургаа дахь хөгжмийн хамтлаг болж байна.

Энэхүү багцын үндсэн 10 марк нь 1997 онд "Brit Awards", 2012 оны Лондоны Олимпын наадмын хаалтын ёслол зэрэг тус хамтлагийн 1997-2012 оны хоорондох тоглолтын зургуудыг багтаажээ. Үлдсэн 5 марк дээр хамтлагийн гишүүдийн ганцаарчилсан зураг байх бөгөөд тухайлбал, Жери Халливелл алдарт Юнион Жакийн даашинзтай зургаа тавиулсан байна.

Эмма Бантон (Baby Spice), Виктория Бекхэм (Posh Spice), Жери Халливелл (Ginger Spice), Мелани Чишолм (Sporty Spice), Мелани Браун (Scary Spice) нар 1994 оны 11 дүгээр сард хамтлагийхаа анхны цомгоо гаргаж байжээ.

1996 онд "Wannabe" дуугаа гаргасны дараа дэлхий даяар "Spice mania"-д автаж байв. Тус хамтлагийн “2 Become 1”, “Spice Up Your Life”, “Viva Forever” зэрэг есөн дуу нь Их Британийн хитийг тэргүүлж байсан бөгөөд нийтдээ 100 сая гаруй пянз /бичлэг/ борлуулсан нь Британийн хамгийн дээд амжилтуудын нэг болж байв.

"Royal Mail-ийн марк дээрх хамгийн алдартай, нөлөө бүхий хөгжмийн домгуудын хамт ойн баяраа тэмдэглэх гэж байгаадаа туйлын их баяртай байна" гэж "Spice Girls" хамтлагийнхан ярьж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?