ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГ НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО

2024-01-12  

  Засгийн газраас 2023 онд Стандарт, Хэмжил зүйн салбарт онцгой анхаарсны дүнд Монгол Улсад мөрдөж буй MNS, ISO стандартын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй харах боломж бүрдүүллээ.

Үндэсний болгон нутагшуулж буй олон жлсын стандартыг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох, сурталчлах, үр ашгийг нэмэх, стандартын талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг сайжруулахаар энэ сарын нэгнээс бүх нийт нээлттэй харах боломж бий болгохыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаярт үүрэг болгосон билээ. Энэ хүрээнд Стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд Олон Улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ази, Номхон далайн бүсийн зохион байгуулагч Стив Лоуэс болон ISO-ийн Арилжааны бодлого, маркетингийн багийн мэргэжилтэнтэй цахимаар хуралдаж, хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. Цаашид Олон улсын болон бүс нутгийн, гадаад орны үндэсний болгон нутагшуулж буй стандартуудыг иргэн аж ахуй нэгжшшд үнэ төлбөргүй харах боломж бүрдүүлэхийг зорьж байгаа аж. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?