ДАВОСЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЛИ ЧЯН ТЭРГҮҮЛНЭ

2024-01-12  

Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулга уулзалт Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-ний өдрүүдэд "Итгэлцлийг сэргээх нь" уриан дор болох гэж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтаар хэлэлцэх гол сэдвүүд нь хуваагдсан дэлхий дахины аюулгүй байдал, хамтын ажиллагааг хангах, түүнчлэн хиймэл оюун ухааны эрсдэл, боломжуудын тухай байх болно. Чуулга уулзалтад 100 орчим орны хоёр мянга гаруй төлөөлөгч, 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцох юм. 

Хятад улсаас чуулга уулзалтад 110 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож, төлөөлөгчдийн тэргүүн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Швейцар ба Ирланд улсуудад албан ёсны айлчлал хийнэ. Түүнчлэн Хятадын эдийн засгийн чадавхыг харуулах зорилгоор "Хятадын үдэш" нэртэй тусгай арга хэмжээг чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хятад дахь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын төлөөлөгч Чэн Лимин хэлэхдээ "Хятадын эдийн засгийн цаашдын өсөлт ба өсөлтөд нөлөөлөх шинэ түлхэц зэрэг сэдвүүд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна. Хятад бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг бөгөөд 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны гол түнш билээ. Иймээс Хятадын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага дэлхий дахинд чухал ач холбогдолтой юм. Олон улсын хамтын нийгэмлэг энэ сэдэвт ихээхэн анхаарал хандуулж байна" гэв. 

 

Эх сурвалж: БЭЭЖИН, 2024 оны нэгдүгээр сарын 12 /CGTN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?