ЛУНА ХЕНДРИКС ГАНЦААРЧИЛСАН ТӨРЛИЙН БОГИНО ҮЗҮҮЛБЭРТ ТҮРҮҮЛНЭ

2024-01-12  

Литвийн Каунас хотноо болж буй уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр пүрэв гарагт боллоо.

Энэхүү төрөлд Бельгийн уран гулгагч, 24 настай Луна Хендрикс 74.66 оноо авч түрүүлжээ.

Хоёрдугаар байрт 69.70 оноогоор Бельгийн Нина Пинзарроне, гуравдугаар байрт 68.96 оноогоор Европын аварга, Гүрж улсын тамирчин Анастасия Губанова орсон байна.

Маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны бямба гарагт эмэгтэй уран гулгагчид чөлөөт үзүүлбэрээр өрсөлдөнө. 

 

Эх сурвалж: КАУНАС, 2024 оны нэгдүгээр сарын 12 /sportbox/

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?