ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД БАЙГАЛИЙН ГАМШИГТ НЭРВЭГДСЭН БҮСЭД ОЧНО

2024-01-15  

 Японы Ерөнхий сайд Кишида Фүмио хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад ням гарагт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болсон талаар тус улсын Засгийн газар мэдэгджээ. 

К.Фүмио Ишикава мужид шинэ оны эхний өдөр болсон 7.6 баллын хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бүсэд очих үеэрээ нүүлгэн шилжүүлэх төвд байрлаж байгаа иргэдтэй уулзаж, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчидтэй санал солилцоно.

Ерөнхий сайд мөн гамшигт нэрвэгдсэн бүсийн дээгүүр нисдэг тэргээр нөхцөл байдалтай танилцах төлөвтэй байна. Тэрбээр Ишикава мужид бямба гарагт очихоор төлөвлөж байсан боловч цаг агаарын таагүй байдлын улмаас нэг өдрөөр хойшлуулжээ.

Газар хөдлөлтөд гэр орон нь нурж сүйдсэн иргэдийн байрыг засварлах, шинээр барихад багагүй хугацаа шаардагдах тул түр орон сууц барих ажил үргэлжилж байгаа юм. Ишикава мужийн засаг захиргааны мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо бямба гаргийн үдийн байдлаар 220 болсон байна.

 

Эх сурвалж: ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 14 /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?