ШИНЭ ХАРХОРУМ ХОТ БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВНА

2024-01-17  

 “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг, Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай УИХ-ын 2023 оны тогтоолын дагуу Засгийн газрын 2023 оны 40 дүгээр тогтоолоор Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулж, шаардлагатай суурь судалгаа, ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд буй.

Шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363,19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцлыг баталлаа.

Улсын тусгай хэрэгцээний газрын нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын судалгааг нарийвчлан гаргаж, Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг тооцож, санхүүжилтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх арга хэмжээ авахыг ажил хариуцсан сайд, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгав.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?