ЯПОНД ГАЗАР ХӨДӨЛСНИЙ УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА

2024-01-17  

Японы төв нутгийн Ишикава мужид хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 232-д хүрсэн тухай орон нутгийн эрх баригчид өнөөдөр мэдээллээ.

Тус мужийн засаг захиргаанаас мэдээлснээр, дээрх тоог орон нутгийн цагаар өглөөний 9:00 цагийн байдлаар гарсан бөгөөд Ното хойгт болсон газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Важима хотод амь эрсэдсэн хүний тоо 10-аар нэмэгджээ. 

Тэдний цогцсыг Важима хотын өглөөний захын ойролцоогоос илрүүлсэн байна. Энэ зах нь жуулчдын очих дуртай газруудын нэг юм. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус захад өргөн хүрээг хамарсан эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна.

Харин сураггүй болсон хүмүүсийн тоо нэгээр буурч, Важима хотод 17 хүн, Сүзү хотод дөрвөн хүн буюу нийт 21 хүн сураггүй хэвээр байна. Мөн газар хөдлөлтөд өртсөн барилгуудын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Важима, Сүзү хотуудад хохирлыг “их хэмжээний” хэмээн тодорхойлсон хэвээр байгаа бөгөөд бодит нөхцөл байдал тодорхойгүй байна гэж Kyodo агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалж: ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 17 /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?