КИРКИЗ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АЙБЕК АРТЫКБАЕВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2024-01-17  

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаевыг энэ сарын 15-нд хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр сүүлийн жилүүдэд Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцаа өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, 2023 онд дээд өндөр түвшний солилцоо идэвхжиж, Киргиз Улсын ЭСЯ-ыг Улаанбаатар хотноо нээсэн зэрэг нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болсныг онцлов.

Талууд Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагаа болон энэ онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцлоо.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?