АНУ ХУТИЧУУДЫГ ТЕРРОРИСТ ГЭЖ ЗАРЛАЖЭЭ

2024-01-18  

 АНУ-ын Төрийн департамент Ираны дэмжлэгтэй хути босогчдын  бүлэглэлийг террорист бүлэглэлүүдийн жагсаалтад дахин оруулжээ.

Энэхүү мэдэгдлийг лхагва гарагт хийсэн хэдий ч хоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр болохгүй юм. Ийм ангилалд оруулснаар Америкийн иргэд, компаниудыг босогчдод аливаа дэмжлэг үзүүлэхийг хориглодог. Мөн тус улсын санхүүгийн байгууллагуудаас хөрөнгийг нь царцаахыг шаарддаг.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллерийн мэдэгдсэнээр, хутичууд олон улсын усан тээврийн эсрэг халдлага үйлдэж байгаа нь “далайчдыг аюул эрсдэлд оруулж”, худалдааны чөлөөт урсгал болон навигацийн эрх чөлөөг тасалдуулж байна. Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ болон түүний холбоотнууд “эдгээр халдлагын хариуцлагыг хүлээлгэх ёстой гэдгийг тодорхой мэдэгдсэн” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хутучууд Улаан тэнгис болон түүний ойр орчимд худалдааны хөлөг онгоцууд руу олон арван удаа дайрсан байна. АНУ-ын Зэвсэгт хүчин хутичуудын цаашид халдлага үйлдэх хүчийг сулруулах зорилгоор тэдний байрлалд өнгөрсөн долоо хоногоос цохилт өгч эхэлжээ.

Хутичуудын удирдагчдын хувьд өөрсдийн цохилтыг Газын зурвас дахь палестинчуудтай эв санааны нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл гэж мэдэгдэж байгаа бөгөөд Израил довтолгоогоо зогсоох хүртэл үргэлжлүүлнэ гэж амлажээ. Тэд мөн террористууд гэдэг тодорхойлолтоо “шантааж” болгон ашиглаж байна гэж америкчуудыг буруутгасан байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа хутичуудыг террористуудын хоёр жагсаалтад оруулж байсан юм. Харин Ж.Байдены засаг захиргаа хутичуудын төвлөрдөг Йемен дэх хүмүүнлэгийн хямралд хариу арга хэмжээ авахын тулд уг шийдвэрийг хүчингүй болгожээ.

 
Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 18 /Reuters/.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?