ЯПОН, АНУ-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД БОЛНО

2024-01-18  

Япон, АНУ-ын талууд Ерөнхий сайд Кишида Фүмио, Ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалтыг ирэх дөрөвдүгээр сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай  мэдээлэлд ойр эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.

Хоёр улсын Засгийн газар К.Фүмиогийн төрийн өндөр дээд хэмжээний зочны хувиар хийх айлчлалыг гуравдугаар сарын эхээр товлон бэлтгэж байсан боловч улс орны нөхцөл байдлын талаар Ж.Байдены Конгресст илтгэл тавих өдрийг гуравдугаар сарын 7-нд товлосон тул хойшлуулсан байна. Ж.Байден К.Фүмиог АНУ-д айлчлахыг 11 дүгээр сард урьсан юм.

Дээд хэмжээний уулзалтын үеэр К.Фүмио батлан хамгаалах салбар, эдийн засгийн аюулгүй байдал, сансар огторгуй, кибер аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалах төлөвтэй байгааг эх сурвалжууд хэлжээ. Тэрбээр мөн АНУ-ын Конгресст үг хэлж магадгүй байна.

Айлчлалынхаа үеэр К.Фүмио Вашингтоноос гадна АНУ-ын бусад хотод очиж магадгүй байгааг эх сурвалжууд нэмж хэллээ. К.Фүмио нь 2015 онд Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Ерөнхий сайд асан Абэ Шинзо АНУ-д төрийн айлчилснаас хойш ийм айлчлал хийсэн Японы анхны удирдагч болох юм.

 
 
Эх сурвалж: ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 18 /Kyodo/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?