ХУТИЧУУДАД ДАХИН ЦОХИЛТ ӨГЧЭЭ

2024-01-18  

 АНУ-ын Зэвсэгт хүчин “Ансар Аллах” хөдөлгөөний (хутичууд) хяналтад буй Йемений нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа цохилт өгсөн тухай CBS News суваг Америкийн албаны хүмүүсийн мэдэгдлийг эш татан уламжлав.

Хутичууд хөлөг онгоцууд руу халдахаа өргөжүүлсний хариуд цохилт өгснийг албаны хүмүүс мэдэгдэж байна. АНУ-ын Төв командлалын төлөөлөгчийн хэлснээр, цохилтуудын бай нь “Ансар Аллах”-ын цэргийн хэд хэдэн байгууламж байжээ.

АНУ-ын Зэвсэгт хүчин Йеменд цохилт өгсөн талаар хутичуудын хяналтад байдаг “Аль-Масира” телевизийн суваг мөн мэдээлсэн бөгөөд Дамар, Саада, Таиз, Ходейда, Аль-Байда мужууд цохилтөд өртсөн байна.

Хутичууд Улаан тэнгисээр дамжин Израил руу явж буй бүх хөлөг онгоц руу довтлох замаар ХАМАС бүлэглэлийг дэмжинэ гэдгээ өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдсэн юм. Энэ сард АНУ, Их Британи улсууд Йемен дэх хутичуудын байгууламжуудад хэд хэдэн удаа бөөн хүчээр цохилт өгч, Улаан тэнгис дэх хөлөг онгоцнууд руу довтолж буй хүчийг сулруулжээ. The New York Times сонинд мэдээлснээр, АНУ, Их Британийн цохилтын үр дүнд хутичуудын довтолгооны хүч 30 орчим хувиар буурсан байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 18 /CBS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?