КАТАР: ГАЗЫН ЗУРВАС РУУ ЭМ ТАРИА, ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙГ ТОХИРОЛЦСОНЫ ДАГУУ НЭВТРҮҮЛЛЭЭ

2024-01-18  

Катар, Францын зуучлалын дагуу барьцаанд байгаа израилчууд, энгийн иргэдэд зориулсан эм тариа болон хүмүүнлэгийн бусад тусламжийг Газын зурвас руу лхагва гарагт нэвтрүүлсэн тухай Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль-Ансари мэдэгдэв.

“Газын зурвас дахь энгийн иргэд, тэдний дотор барьцааны хүмүүст тус дэм болохын тулд өчигдөр (мягмар гарагт) зарласан гэрээний хэрэгжилтийн хүрээнд тус зурвас руу сүүлийн хэдэн цагийн дотор эм тариа болон (бусад) тусламжийг нэвтрүүллээ” гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч X /хуучнаар Twitter / олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ.  

Катар улс нь бүс нутгийн болон олон улсын түншүүдийн хамт улс төр, хүмүүнлэгийн түвшинд зуучлах хүчин чармайлтаа үргэлжлүүлж байгааг М.Аль-Ансари онцлон тэмдэглэсэн байна. Мөн мягмар гаргийн өглөө тус яамны X сувагт, эм, хүнс зэрэг Катар,  Франц улсаас үзүүлсэн 61 тонн тусламжийг ачсан Катарын Зэвсэгт хүчний хоёр нисэх онгоц Газын зурвастай хиллэдэг Египетийн Аль-Ариш хотод ирснийг мэдээлжээ.

 

Эх сурвалж: ДОХА, 2024 оны нэгдүгээр сарын 18 /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?