ТАМАВАШИ Б.МӨНХ-ОРГИЛ ТЭРГҮҮЛЭГЧИЙГ ӨВДӨГ ШОРООДУУЛЛАА

2024-01-22  

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2024 оны Хацү башёгийн найм дахь өдрийн барилдааны мэдээллийг хүргэе. Энэ өдөр макүүчид барилдсан манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил онцгой байлаа. Тэрбээр найм дахь макүүчид нэг ч унаагүй явсан экс озэки Асаноямаг өвдөг шороодуулав.

Түүнчлэн озэки Хоошёорюү С.Бямбасүрэн, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар өрсөлдөгчөө давсан бол озэки Киришима Б.Лхагвасүрэн уналаа. Найман өдрийн дараа макүүчид долоон даваатай дөрөв, зургаан даваатай зургаан бөх башё тэргүүлэгчдийн эгнээнд байна.

Тэгвэл жюүрёод Рога А.Амарсанаа нэг ч унаагүй явсан Токихаяатиг ялснаар зургаан даваатай боллоо. Ингэснээр жюүрёогийн зүүний аравт эрэмбэтэй Такерүфүжи нэг ч унаагүй цор ганц бөх болж үлдлээ.

Найман өдрийн дараа манай бөхчүүд ямар амжилттай явааг харуулъя.

Макүүчи

З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6:2

З-О Киришима Б.Лхагвасүрэн 6:2

Б-О Хошёорюү С.Бямбасүрэн  6:2

З-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 5:3

Жюүрёо

Б-1 Миторюү Б.Төрболд 4:4

З-3 Рога А.Амарсанаа 6:2

З-4 Тамашохо Э.Энхманлай 3:5

З-5 Чиёошома Г.Мөнхсайхан 3:4

Б-5 Оошёоүма П.Дэлгэрбаяр 3:4

Б-9 Дайшохо Ч.Шижирбаяр 4:4

Макүшита

Б-7 Хокүтэнкай Г.Сүхбат 1:3

З-8 Онокацү Б.Чойжилсүрэн  4:0

Б-9 Хокүтомарү Н.Чинзориг 3:1

З-14 Котокэнрюү Г.Билгүүн 2:2

З-18 Дэванорюү Т.Тэмүүлэн 4:0

З-19 Асахакүрюү Р.Жамъянтогтох 1:3

З-43 Токисома Б.Анхбаяр 2:2

З-46 Казэноүми Ц.Билгүүн 3:1

Санданмэ

З-5 Саданохикари Д.Наранцогт 1:3

Б-5 Араүма Б.Төртогтох 2:2

Б-8 Сэнхо Жигүүр2:2

Жонокүчи

 

З-15 Кёкүкайюү Ш.Далайбаатар /анх удаа/ 3:1

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?