ИНДОНЕЗ УЛСЫН ХИЛ ДЭЭР МАНАЙ УЛСЫН ИРГЭД ВИЗ МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛОВ

2024-01-22  

Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Индонез Улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих эсвэл дамжин өнгөрсөн тохиолдолд тус улсын хил дээр виз мэдүүлэх боломжтой болсон байна.

Өөрөөр хэлбэл, тус улсын хилийн боомт дээр виз мэдүүлэх боломжтой орны жагсаалтад Монгол Улсыг нэмснээр манай иргэд өмнө нь 150 ам.доллароор мэдүүлж байсан Индонезийн богино хугацааны буюу 30 хүртэлх хоногтой аялал жуулчлалын визийг 35 ам.доллароор мэдүүлэх боломжтой болсон аж. Иймд манай улсын иргэд Индонез Улс руу зорчихдоо тус улсын хууль дүрмийг чанд сахиж, визний хугацааг хэтрүүлэхгүйгээр хариуцлагатай аялахыг ГХЯ-наас анхааруулж байна.  

Индонез Улсын хилийн боомт дээр виз мэдүүлэхэд тавигдах шаардлага:-Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх,-Буцах нислэгийн тийзтэй байх,-Тус улсын гаалийн https://ecd.beacukai.go.id цахим холбоосоор нэвтэрч, мэдүүлгийг цахимаар бөглөж, QR код бүхий мэдүүлгийг гар утас эсвэл цаасан хэлбэрээр татан авч, хил гаалийн ажилтанд үзүүлэх юм.

Дээр дурдсан аялал жуулчлалын болон албан ажлаар зорчих эсвэл дамжин өнгөрөх визийг тус улсад зорчихоосоо өмнө урьдчилан мэдүүлж авах боломжтой. Энэ тохиолдолд Индонез Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын https://evisa.imigrasi.go.id холбоосоор нэвтэрч, холбогдох визийг цахим хэлбэрээр мэдүүлэх юм.

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?