КАНВОН-2024: ӨМНӨД СОЛОНГОСЫН ТЭШҮҮРЧИД ХОЁР МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-01-22  

“Канвон-2024” Залуучуудын өвлийн Олимпын наадмыг зохион байгуулж буй Өмнөд Солонгосын баг тамирчид өнөөдөр гүйлтийн тэшүүрийн төрлөөс хоёр медаль хүртлээ.

Өмнөд Солонгосын тамирчин Жүн Хуй Дан хоёр долоо хоногийн турш үргэлжлэх залуучуудын наадмын гурав дахь өдөр Сөүлээс зүүн зүгт 160 км зайд орших Каннин хотын “Gangneung Oval” цэнгэлдэх хүрээлэнд эмэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. Өдгөө 16 настай тэрбээр Нидерландын тамирчин Энжел Дейлманаас 0.36 секундээр хоцорч, 39.64 секундэд барианд оржээ.

Харин эрэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд Шин Сон Ун 37.13 секундийн амжилтаар хүрэл медаль хүртэв. Энэхүү төрөлд Германы тамирчин Финн Соннекалб 36.61 секундийн амжилтаар алтан медаль, Норвегийн тамирчин Миика Йохан Клевстюэн /36.79 секунд/ мөнгөн медалийн болзлыг тус тус хангасан байна. 

Өмнөд Солонгосын баг тамирчид өнгөрсөн бямба гарагт шорт-трекийн төрлөөс алт, хүрэл медаль хүртсэн бөгөөд зохион байгуулагч орны гурав, дөрөв дэх медаль энэ болжээ.

Тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчдад медалийг олгож, медалийн тоог гаргадаг хэдий ч Олон улсын олимпын хорооноос албан ёсны медалийн хүснэгтийг гаргадаггүй.

Залуучуудад зориулсан энэхүү тэмцээнд оролцогч өсвөр насны тамирчдын хувьд тэмцээн уралдаан гэхээсээ илүү нөхөрлөл, соёлын үйл ажиллагаанд түлхүү анхаарал хандуулдаг.

Залуучуудын өвлийн IV Олимп ирэх хоёрдугаар сарын 1-нд өндөрлөнө.

 

Эх сурвалж: КАННИН, 2024 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?